Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан МАШИН ОСОЛДЖЭЭ

2022-10-18,   322

Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин осолджээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ойролцоо осолдсон байна. Автомашинд
 
17 шинэ цэрэг, Хоёр ахлагч,нэг офицер явсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл уг асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр "Манай хил хамгаалах 306-р анги цэрэг татаад явж байсан. Нэг офицер 15 цэрэг явсан. Осол гарсан шалтгаан нь машины жолооны аппарат задран, хагарч унасан. Тэнд явж байсан цэргүүдээс дөрвийнх нь толгой хагарсан. Манай яаралтай тусламж газар дээр нь очиж Хэнтийн эмнэлэгт аваачсан. Хоёр цэргийн албан хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан бусад цэргийн албан хаагчид зүгээр байна. Цаашдаа эмчлээд цэрэгт татах боломжтой. Машины хувьд 2008 онд манайд ашиглалтад орсон "Хаб" гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн машин.
 
Ерөнхийдөө цэрэг тээвэрт тэвштэй машин ашиглахыг хориглож байгаа ч цэрэг татахад унаа тээвэр хүрэлцэхгүй байна. Мөн Баяндэлгэрт пургон машин хажуулдсан. Зорчиж байсан зургаан цэрэг гэмтээгүй. Цэрэг татах ажил өндөр хариуцлагатай ажил хэдий ч байгаа техник хэрэгслээ боломжоороо гаргасан. Гэсэн хэдий ч зам хол хүйтэн учраас сум суурин төв бараадуулаад явж байна. Хилийн застав дээр машин тэрэгний асуудал хэцүү байна. Саяын хоёр осолтой холбоотойгоор техник холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хяналт шалгалт хийнэ” гэв.

Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан МАШИН ОСОЛДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ