Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.26/ эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд банкууд 3 хувийн хүүтэй зээл олгож байгаа асуудлаар Хаан банканд ажилласан
Энэ үеэрээ тэрбээр “Хатуу хөл хорио тогтоохгүй гэж хичээж байгаа ч халдварын тоо буурахгүй байгаа учраас хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дагахаас өөр арга гарцгүй нөхцөл байдал үүслээ” гэдгийг тодотгосон юм.
Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 437 оор нэмэгдээд байна.
Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл, хорио тогтоохоос өөр гарцгүй боллоо |
|