“Өргөө” амаржих газрын захирлын асуудал эрүүл мэндийн салбарт бугшсан “идээ бээр”-ийг илчилж, С.Энхболд сайдын суудал ч ганхаж эхэлсэн.
Гэтэл яг “Өргөө” амаржих газарт илчлэгдсэн шиг иргэдээс гарын мөнгө авдаг, танилгүй бол үхэл рүү хэт хурдан явдаг гээд олон асуудалтай байсан ХСҮТ-ийн захирал явсан Ж.Чинбүрэн сайд болохоор гэтэж явна гэнэ.
Тэр УИХ-ын гишүүн болсныхоо дараа Эрүүл мэндийн сайд болох гэж зүтгэсэн, бараагүй. Тухайн үед Засгийн газрын тухай хуулийн дагуу давхар дээлт нь олон болчхоод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тулж чадаагүй.
Тиймээс Ж.Чинбүрэн гишүүн ёстой оргүйгээс охинтой нь гэгчээр өөрийн өмнөх эхнэр С.Төгсдэлгэрийг нэг үе зүтгүүлээд бараагүй.
Харин энэ удаа “давхар дээл”-т хэд байх нь хамаагүй “болчихсон” болохоор мань гишүүн Ж.Чинбүрэн өөрөө сайдын суудал руу тэмүүлж, зүтгэх болж. Уг нь Эрүүл мэндийн салбарт бугшсан идээ, бээр, эмч, мэргэжилтнүүдийн ёс зүйгүй байдлаас үүдэж, сайдын суудал нь ганхсан шүү. Тийм байтал Ж.Чинбүрэнг сайд болгоно гэвэл элгээрээ хэвтсэн Эрүүл мэндийн салбар хэзээ ч сэхэхгүйгээр бөхөх нь ээ.
Яамнаас л холхон байгаарай Ж.Чинбүрэн гишүүн ээ |
|