ШШГЕГ-ын дарга Д.Загджавын болсноос хойш тус газарт алдаа, зөрчил тасрахаа больсон. Тэр нь уртаас урт жагсаалт болчхоод байгаа талаар бид өмнө мэдээлж байсан
Тэгвэл ШШГЕГ-ын дарга Д.Загджавын хууль бус үйлдэлийг шалгахаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шалгалт оруулжээ.
ХЗДХЯ-наас ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах ажлын хэсэг гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр шуурхай тус ажлын хэсгийг ахалж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад "Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой бүх үйлдлүүд болон бичиг баримтуудыг шалгаж байна. Энэ талаар нэмэлт мэдээ, мэдээлэл өгөх бол ажлын хэсэгт хандан өгөх боломжтой. Энэхүү төлөвлөгөөт бус шалгалтын дүн энэ сарын 25-нд гаргаж, ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шуурхай хэлэлцэнэ." гэв.
Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджав холбоотой асуудлаар сахилгын болон эрүүгийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдээр гарсан болон албаны шугамаар ирсэн мэдээллүүдийг шалгах ажлын хэсэг гаргасан. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө." гэж мэдэгдэж байсан билээ
П.Сайнзориг: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгаж буй ХЗДХЯ-ны шалгалтын дүн энэ сарын 25-нд гарна |
|