МУГЖ Н.Онон, Н.Ариунболд нар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг огцруулах шаардлага хүргүүлж байна

2022-10-18,   1016

Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг өөрийн цахим хуудаснаа "Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч”алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд. Хүн доромжилсон төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй" хэмээсэн.
 
Тэгвэл түүний энэхүү байр суурь хошин урлагийнхны эгдүүцлийг хүргэж, улмаар яг одоо МУГЖ Н.Онон, МУГЖ Н.Ариунболд нарын жүжигчид ХЗДХЯ-нд ирж холбогдох хүмүүст шаардлага хүргүүлж байна.
 
Энэ үеэр МУГЖ Н.Онон "Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ монгол төрийг төлөөлж байгаа өндөр албан тушаалтай хүн өөрийн цахим хуудсанд хошин урлагийнхыг доромжилж болохгүй. Шүүмжилж болно. Доромжилж болохгүй. "Хүний эрхийг зөрчихөд хошин шогийн алиалагч нар их хувь нэмэр оруулсан. Хүн доромжилсон гамшигууд" гэсэн байна. Төр төлөөлдөг хүн Үндсэн хууль зөрчиж байна. Хүнийг эрхэлсэн албан тушаал, гарал угсаа, хэл соёлоор нь гадуурхаж үл болно гэж хуулиндаа заасан байгаа. Гэтэл яамны ТНБД хүн хошин урлагийнхныг доромжилсондоо уучлал гуйх ёстой. Бид алиа салбадайгийн хүүхдүүд гэж хүүхдүүдээ хэлүүлмээргүй байна. Бид энэ мэргэжлийг эзэмшээд ар гэрээ тэжээгээд явж байна. Тиймээс өнөөдөр П.Сайнзоригтой уулзахаар МУГЖ Б.Ариунболд бид хоёр төлөөлөөд ирж байна. 1990 оноос хойш хошин урлагийн салбар алдаатай, оноотой хөгжиж байна. Төгс салбар гэж хаана ч байхгүй. Хийх ажил нь багадаад байгаа юм уу, өөрөө төгс хүн юм уу. Орж уулзмаар байна. Төр нь ард иргэдээ ажил мэргэжлээр нь доромжлоод байж болохгүй" гэв. 

МУГЖ Н.Онон, Н.Ариунболд нар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг огцруулах шаардлага хүргүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ