П.Сайнзоригийн зөв

2022-10-19,   469

П.Сайнзориг зөв сэдэв хөндсөн. Дахиад далд эдийн засгийг нь ч ил болгох ёстой. Тодруулбал, ХЗДХ-ийн ТНБД П.Сайнзориг цахим хуудсандаа бичсэн постноос болж хошин урлагийнхны эгдүүцлийг төрүүлчихлээ. Тиймээс ч МУГЖ Н.Ариунболд, Н.Онон, МУСТА С.Эрхэмбаяр тэргүүтэй жүжигчид яамны гадна очиж П.Сайнзоригийг уучлалт гуйхыг шаардсан. 
 
П.Сайнзориг ч “Нийгмийн хөндүүр сэдвүүдийг гаргаж ирэх нь урлагийнхны үүрэг байж болно. Гэхдээ аливаа зүйл хэрээс хэтэрч, хууль болон ёс зүйгээс давсан энэ мэт үйлдлийг энгийн мэт хардаг болсноороо нийгэмд бие биеэ ялгаварлан гадуурхах үзэгдэл гарч байна. Үүнийг л би иргэн хүнийхээ хувьд шүүмжилж хэлсэн. Урлаг өөрөө ёс зүйтэй байх ёстой. Тэрийг л хошин урлагийн жүжигчид эмзэг хүлээн авч байх шиг байна. Нийгмээ соён гэгээрүүлэх чиглэлд ажлаа хийгээсэй” гэж тайлбарласан. 
Үнэхээр хошин урлаг хөндүүр сэдвийг илчлэх ёстой ч хүний гадна төрхөөс эхлээд олон жил доромжилж ирсэн гэдэг нь маргаангүй үнэн. 
Ингээд ч зогсохгүй энэ жүжигчид хошин урлагийн тоглолт зохион байгуулснаар өөрсдийнх нь эдийн засаг л хөгжиж, дэвжиж ирснээс сэтгэлгээ, санаачилга нь өөрчлөгдөж, хөгжөөгүй гэдэг нь өнөөдөр ч харагдаж байгаа. Тэд ядаж нийгэм, цаг үеийн хөгжлөө дагаад үзүүлж буй үзүүлбэр, өгөх гэсэн санаагаа өөрчлөх ёстой. Гэтэл өнөөх л хуучнаараа эмээ, өвөө, архичин, аль эсвэл олны танил болсон хүмүүсийг элэглэн, дуурайж, элдэвлэсээр байгаа. 
Ингээд ч зогсохгүй ядаж л зохион байгуулж буй тоглолт, шоуны тасалбартаа НӨАТ төлдөг эсэх нь нь эргэлзээ дагуулж байна шүү.

П.Сайнзоригийн зөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ