Land 200-д мөргүүлсэн охиныг хөнгөн гэмтэл авсан гэж тогтоожээ

2022-10-19,   331

2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой осол гарсан.  
“Toyota Landcruiser-200” машиныг жолоодож явсан эмэгтэй болон хохирогч хүүхдүүдийн тухай албан ёсны мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өглөө.
Тус машиныг иргэн Б анх жолоодон хоёр грашын голоос гаргажээ. Ингэх үедээ урд хэсгээрээ граш мөргөсөн тул автомашиныг иргэн М жолоодон хөдөлгөөнд оролцуулсан байна. Тэрээр жолооны үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон бөгөөд 7 машин, 1 хүүхэд мөргөж гэмтээжээ.
Мөргүүлсэн охин хөнгөн зэргийн бэртэл авсан болохыг Шүүх шинжилгээний байгууллага тогтоосон гэв. 
Хохирогч С нь зүүн өвдгөндөө шарх, баруун шилбэ, зүүн өвдгөнд зулгаралт үүссэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа аж. 
Мөн "Иргэн М нь нэр бүхий цагдаагийн даргын охин гэдэг нь ташаа мэдээлэл. Ослын улмаас учирсан хохирлын хэмжээ 117 сая төгрөг хүрсэн" гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Land 200-д мөргүүлсэн охиныг хөнгөн гэмтэл авсан гэж тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ