Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн алба хаагчид шатаж байсан байшингаас хоёр настай хүүхдийг ээжийн хамт аварчээ.
Тодруулбал эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч А.Мөнхзул, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Гэгээнтулга, цагдаагийн дэд ахлагч П.Саруул нар 00:20 цагт СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэр 26-р байрны 11 давхрын тагтнаас гал гарч байсныг харж Онцгой байдлын албанд дуудлага өгсөн. Улмаар тус байрны 11, 12 давхрын айлуудад мэдэгдэж, угаартсан байдалтай 2 настай хүүхдийг ээжийнх нь хамт амь насыг нь аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Шөнийн эргүүлийн алба хаагчид шатаж байсан байшингаас хоёр настай хүүхдийг ээжийн хамт аварчээ |
|