Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаас чөлөөлж, М.Ганхүлэгийг томиллоо

2022-10-21,   266

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.10.21/ хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. 
 
 
Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаас чөлөөлж, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилжээ. 
 
 
Ташрамд дурдахад, Ж.Батзандан болон Ж.Бат-Эрдэнэ нар нь Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор хоригдож байгаа билээ. 

Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаас чөлөөлж, М.Ганхүлэгийг томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ