Л.Энх-Амгалан сайдаа, сурагчид “Үдийн цай”-ндаа хордчихож...?

2022-10-24,   188

Л.Энх-Амгалан сайдаа, сурагчид “Үдийн цай”-ндаа хордчихож...?
 
“Үдийн цай”-гаа өдөржин хүлээсэн хүүхдүүдэд 17 цагт буюу хичээл нь тарахаас хэдхэн минутын өмнө ганц ширхэг өндөг өгчээ. Бүх ангиудад өндөг өгөөгүй, зөвхөн 5 дугаар ангийн 1 бүлэгт  кимбаб нь хүргээгүй учраас өгсөн байна. Харин өндөг идсэн хүүхдүүдээс хэд хэдэн хүүхэд хордлогод оржээ. 
Азаар хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд энэ асуудал өнгөрөгч Баасан гарагт 45 дугаар сургуульд болсон байна. 
 
Уг нь 1 хүүхдэд төсөвлөсөн мөнгө нь 1500 төгрөг гэж байгаа. Гэтэл ганц өндөг,  ганц мантуу, зүсэм талх өгөх нь сургуулиудын түгээмэл асуудал болоод удаж байгааг БШУЯ-ны мэргэжилтнүүд мэдээгүй сууж байгаа нь өөрөө том асуудал юм.
 
Хүүхдүүд нь гайгүй байгаа болохоор эцэг эхчүүд тайван байгаа байх. Гэхдээ  хүүхдийн амь нэс эндсэн бол... гэдэг талаас нь  асуудалд хандах хэрэгтэй.
Тус сургуулийн цайны газар сургууль орчимд  зарахыг хориглосон хуушуур, пирожки ч зардаг бөгөөд зарим нэг багш, ажилтнууд нь  “Манай сургуулийн цай, хоол энэ жил харин ч сайжирсан” гэж амаа олохгүй магтаж байх жишээтэй.

Л.Энх-Амгалан сайдаа, сурагчид “Үдийн цай”-ндаа хордчихож...?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ