13 настай дагавар охиноо удаа дараа хүчинддэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ

2022-10-24,   382

Цагдаагийн алба хаагчид 13 настай дагавар охиноо удаа дараа хүчинддэг этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал,Төв аймгийн ** сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн байна гэх мэдээлэл энэ оны 10-р сарын 22-ны өдөр ирүүлснийг цагдаагийн байгууллагаас шалгахад “Б” гэгч /эрэгтэй,38 настай/ нь 13 настай дагавар охиноо хүчиндсэн байж болох хэргийг шалгаж байна.
 
Шалгалтаар хохирогчийг 2018 оноос хойш 7 хоногт 2-4 удаа хойд эцгийн бэлгийн хүчирхийлэлд байлгадаг байсан нь Төв аймгийн цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон ГБХЗХХ-н сэтгэл зүйчдийн баг тус суманд ажиллахад охинтой уулзаж ярилцлага хийснээр тухайн хэрэг илэрсэн байна.
 
Мөн хохирогчийн ээж нь энэ асуудлыг мэддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хохирогч охиныг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Түр хамгаалах байранд хамгаалалтад авч сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх ажил явагдаж байгаа аж.
Хэрэгт холбогдогч “Б”-г цагдаагийн байгууллагаас цагдан хорьж шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
 

13 настай дагавар охиноо удаа дараа хүчинддэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ