Б.Чойжилсүрэн сайд аа, “АРГАЛНА” гэсэн яасан бэ

2022-10-25,   221

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болмогцоо “Миний хувьд автоматч, теле-механикч мэргэжилтэй. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаагүй ч их дээд сургуульд таван жил энэ хичээлийг үзсэн. Өвөлжилтийн бэлтгэлийг нэгдүгээрт тавина. Тэгээд аргална даа” гэж байв.
 
Харин одоо түүний аргалах гэдэг үг нь төр бизнесийнхэн, аж ахуйн нэгжүүдийг “арчихад” гар бие оролцох байж гэж хардахаар байна.
Учир нь, мань аргалах сайд маань “Цар тахлын үед эрчим хүчний салбар байж болох бүхий л нөөцөө шавхаад дууссан. Тиймээс хүнд хэцүү шийдвэр гаргана. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс албан байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлнэ. Үүнийг сайн зүйл гэж бодохгүй байна. Ахуйн хэрэглээнд бол нэмж чадахгүй байгаа.” хэмээн ярьжээ.
Мэдээж сайн зүйл биш. Гэхдээ ахуйн хэрэглээний цахилгаан, дулааныг нэмэхгүй байсан ч аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний төлбөр нэмэгдэхэд энэ бүх иргэнд хамааралтай болно. Талх, гурил, сүүний үнэ, арайхийн тогтоон барьж буй шатахууны үнэ ч хөдлөх магадлалтай. Мөн зардал нь нэмэгдэх хэрээр захын байгууллага цалин, урамшууллаа нэмэх боломжгүй болно. Ингээд харахад энэ удаагийн цахилгааны нэмэгдэл хүссэн хүсээгүй иргэдийн нуруун дээр ачаалал өгнө.
Цар тахлын үед айл, өрхийн ус, цахилгаан, дулааны хэрэглээний төлбөрийг Засгийн газраас “даалаа” гэж баахан баярлуулсан. Гэвч 2022 оны эхний өдрөөс л усны төлбөрийг нэмэгдүүлсэн нь өмнөх жилийнхээ өртгийг тооцоод авчхаж байгаагаас өөрцгүй болчихсон.
Одоо эрчим хүчний салбар ч энэ зарчмаар ажиллах нь бололтой. Өвлийг өнтэй биш ч хөлдөхгүй давах боломжоор хангах ёстой Б.Чойжилсүрэн сайд маань харин тарифыг нь нэмэхээс өөрөөр бол учрыг нь олж чадах ч үгүй болж таарч байна даа, хөөрхий.

Б.Чойжилсүрэн сайд аа, “АРГАЛНА” гэсэн яасан бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ