Halloween-ы баярыг бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх тушаал хэвээр байгаа

2022-10-25,   284

Ирландчуудаас үүсэлтэй гэх “Halloween” буюу сүнсний баяр жил бүрийн аравдугаар сарын 31-нд болдог.
 
Манай улсын хувьд уг баяр Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байдаг.
 
Тиймээс бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх тушаал 2019 онд гарсан байдаг. Тушаалд өөрчлөлт орж, цуцлагдаагүй хэвээр байгаа болохыг БШУЯ-наас тодотголоо.
 
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц арга хэмжээд хүүхдээ оролцуулахгүй байхыг эцэг, эх, асран хамгаалагч нарт зөвлөв.

Halloween-ы баярыг бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх тушаал хэвээр байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ