Хувийн хэвшлийн ЕБС-иудын дунд хамгийн өндөр төлбөртэйд тооцогддог “English School of Mongolia” сурагчдынхаа аюулгүй байдалд анхаардаггүй ажээ.
Тодруулбал, тус сургууль сурагчдаа автобусаар зөөдөг. Бүр жилийн 1,200,000 мянган төгрөг төлж шүү дээ. Гэтэл тухайн автобус нь сурагчдын аюулгүй байдлыг хангахааргүйн дээр сурагчид, сургуулийн удирдлага, автобусны жолооч нарын хариуцлага огт байдаггүй юм байна
Жишээлбэл, нэн тэргүүнд байх ёстой аюулгүйн бүс байхгүй. Байдаг хэд нь бүрэн ажиллагаагүй. Хүүхдэд зүүлгэж сургаагүй, хэвшүүлээгүй. Том буюу ахлах ангийн сурагчид бага ангийнхнаа дээрэлхээд суудал дээр нь гар, хөлөө тавиад суулгадаггүй зэрэг асуудал байдаг. Мөн суудалгүй хүүхэд моторын хажууд шалан дээр сууж явдаг, жолооч нь цагаасаа эрт товлосон газраа очоод хүүхдүүдийг орхиод явчихдаг тохиолдол гарчээ. Үүнийг нь залруулах учиртай сургуулийн захиргааны ажилчид автобусны жолоочид сурагчийн асран хамгаалагчийн утасны дугаарыг буруу бичиж өгсөн явдал ч олон гарчээ.
Энэ тухай тус сургуулийн нэг сурагчийн асран хамгаалагч цахим хуудаснаа бичсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм.
Ингээд ч зогсохгүй “English School of Mongolia” сургууль бол төлбөртэй сургууль.
Тэгвэл бусад сургуулийн автобусаар зорчигч сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа бол...
Энэ талаар холбогдох албаныхан ямар хяналт тавьж, арга хэмжээ авдаг бол гэдэг асуудлыг анхаарах цаг нь болжээ.
Өндөр төлбөртэй гэгддэг “English School of Mongolia”-ийн сурагчид эрсдэлд байна |
|