Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх иргэдийн хувьд хамгийн хэцүү асуудал нь хөнжил гудас, дэр байдаг. Яагаад гэвэл улсын эмнэлгүүдэд энэ гурвыг бараг л ариутгадаггүй. Өвдөөд очсон иргэдийн хувьд өтгөн, шингэн ялгадас, цус, нөжний толбо болсон гудсан дээр нь ор дэрний хэрэглэлээ дэвсдэг. Зарим нэг нь арц, хүжээр ариулсан болоод хэвтдэг. Гэхдээ улсын эмнэлгүүдэд хөрөнгө мөнгө бололцоо бий ч тэнд сэтгэл дутдаг. Нөгөөтэйгүүр хүн хүчний асуудал, ариутгагчид, автоклавчид буюу мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг нь ч нууц биш.
Гэтэл Засгийн газраас эмнэлгүүдийн халдваргүйжүүлэлтийг сайтар хийж ард иргэдээ халдвараас хамгаалахыг чухалчилж, стандарт хүртэл гаргасан байдаг. Халдваргүйжүүлэлт, тэр тусмаа хөнжил гудсанд ариутгал хийдэггүй газарт дотоодын халдвар нь хэзээ ч арилдаггүй, байж л байдаг.
Хатуухан хэлэхэд өвчнөө эмчлүүлэх гэж очсон иргэд дахин нэг халдварт өвчин аваад гарах нь ч бий. Тэгвэл гадаадын улс оронд шинэ техник технологи нэвтрүүлж ариутгалыг чухалчилж, нийгмийн эрүүл мэнддээ анхаарч байна. Харин Монголд энэ асуудал бараг л таг.
Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Чинзориг та энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол улсын эмнэлгүүд халдвар тараах эрсдэлийг бий болгож байгааг гэдгийг сонордуулъя.
Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх иргэдийн хувьд хамгийн хэцүү асуудал нь хөнжил гудас, дэр байдаг. |
|