Ноцтой мэдээ: DJ NAAB

Та бүхэн минь Сар шиндээ сайхан шинэлж байна уу.
 
2023 оны 2 дугаар Сарын 23-ны өдрийн Ийгль телевизийн эфирээр цацагдсан хөгжмийн нэвтрүүлэгт П.Гантөмөрийн шүлэг, Ц.Төмөрбаатарын ая, МУГЖ Н.Чулуунхүүгийн дуулснаар олны хүртээл болсон “Монгол миний эх орон” дууг миний бие, өөрийн баг, хамт олонтойгоо шинэчлэн найруулж олны хүртээл болгосныг тухайн уран бүтээлийн ажилд огт хамаагүй NAAB гэх хүн хийсэн мэтээр олон нийтэд мэдээллэж, нэврүүлжээ.
 
Энэхүү уран бүтээлийн хөгжмийн найруулгыг шинэчилж, дүрсжүүлэх ажлыг миний бие одоогоос зургаан сарын өмнө буюу 2022 оны наймдугаар сарын 7-ны өдөр өөрийн уран бүтээлийн DJ Naab нэрээр “ My beautiful Mongolia” хэмээн нэрлэж олон нийтэд анхлан цацсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 4-нд дуучин Цогсогмаагийн хамтаар дахин дүрсжүүлж олон нийтэд хүргэснийг хариуцлагатайгаар мэдэгдэлж байна.
 
Гэтэл уг уран бүтээл дээр огт ажиллаагүй хүнийг тухайн ажлыг хийсэн мэтээр яриулж, ижил нэр ашиглах замаар өөрийн эфирээр цацсанд харамсаж байна.
 
Хэдийгээр би тухайн уран бүтээлийн анхны зохиогч биш боловч, уг дууг шинэчлэн найруулж, залууст дахин хүргэх ажлыг гардаж хийсэн хүний хувьд Ийгль телевиз нэвтрүүлгээ хийхдээ судалгаа хийгээгүй, оюуны хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хариуцлагагүй хандсан нь урлагт хайртай, бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа олон залуусын урмыг хугалсан үйлдэл боллоо.
 
Тиймээс энэхүү үйлдэлдээ уучлал гуйж, залруулга гаргаж адилхан уран бүтээлчдийн хувьд ёс зүйтэй, хүндэтгэлтэй хандахыг Ийгль телевиз, тухайн нэвтрүүлгийг бэлтгэж, цацсан уран бүтээлчдээс шаардаж байна.
 
Оюуны өмчийг дээдэлж, урлагийн хөгжлийн төлөө хамтран ажиллана уу.
Eagle News
 
AUDIO CREDITS
Producer: DJ Naab
Singer: Ujima
Composer: Ts. Tumurbaatar
Lyrics: P.Gantumur
Mastering: Erdoso Jarar Record
 
VIDEO CREDITS
Video Production: Photohub Mongolia
Model: Maaya
Director:Khash-Erdene
Director of photography: Abi Abi Djr
Video editing: Sanch1R
 
Manager: Gori

Ноцтой мэдээ: DJ NAAB
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ