Монголчууд эмнэлгийн орчинд эмчлэгдэх бус бохир хөнжил, гудас зэрэг ахуйн зүйлсээс нян, бактериар дамжсан халдвар тээн гарч байна

2023-04-11,   200

Монголчууд эмнэлгийн орчинд эмчлэгдэх бус бохир хөнжил, гудас зэрэг ахуйн зүйлсээс нян, бактериар дамжсан халдвар тээн гарч байна.
Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хот суурин газар болон орон нутгийн эмнэлгүүд ариутгал халдваргүйжүүлэлт хийж чадахааргүй болчихсон.
Өвдөөд очсон иргэд өтгөн, шингэн ялгадас, цус, нөжний толбо болсон гудсан дээр нь ор дэрний хэрэглэлээ дэвсдэг. Зарим нэг нь арц, хүжээр ариулсан болоод хэвтдэг. Гэхдээ улсын эмнэлгүүдэд хөрөнгө мөнгө бололцоо бий ч тэнд сэтгэл дутдаг. Судалгаагаар хүний гар цаг, минут тутамд хүрч байдаг хөнжил, гудас, дэрний нян бактерийн хэмжээ маш өндөр гарсан тоо баримт ч байна.
 
ДЭМБ-аас эмнэлгийн орчин 95 хувийн бохирдолтой байдаг гэж тогтоосон байдаг. Гэтэл манай улсын эмнэлгүүд дээрх зөвлөмжийг мэддэг хэрнээ огт ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүйгээр өвчтөнүүдийг хүлээн авч буй нь тэдний эрүүл мэндийн эсрэг маш том гэмт хэрэг үйлдэж буй явдал.
Ковид-19 цар тахлын үеэр халдвартын эмнэлгийн бохир, заваан байдлын талаар эх сурвалжууд хэлж, мэдээлж байсан.
Харамсалтай нь түүнээс хойш ч эмнэлгийн орчныг ариун байлгах гэдэг асуудал огтхон ч яригдаж, хөндөгдөлгүй явсаар байгаа нь харамсалтай.
Уг нь эмнэлгийн орчинд хуучин бол зүү, тариураас эхлээд олон зүйлсийг ариутгах шаардлагатай байдаг байсан. Одоо бол бүх эмнэлэгт нэг удаагийн зүү, тариур ашиглаж, ариутгалын тасгууд нь ачаалал багатай болсон.
 
Гэсэн ч тэртээ 30 гаруй жилийн өмнө хэрэглэж байсан дезкамер гэх төхөөрөмжийг өнөөгийн эмнэлгүүд ашиглаж байгаа. Тэр шаардлага хангах боломжгүй. Учир нь тухайн ариутгалын төхөөрөмжид том, овор ихтэй хөнжил, гудас зэргийг бүтнээр хийх боломж маш муу. Тэгэхээр эмнэлгүүдэд нийтийн хэрэглээнд зориулагдсан хөнжил, гудсаа цэвэрлэх нөхцөл байхгүй, ариутгах сэтгэл болоод зүтгэл ч алга.
Хэдий эм, тариагаар эмчилгээ хийгээд өвчтөнөө үдсэн ч нүдэнд үл үзэгдэх нянгийн бохирдол, халдвар тээгээд гарсан иргэн тун удахгүй өөр өвчний тээгч болон эмнэлэгт буцаж очиж байгааг хэн хянаж, тоолж байгаа бол...
 
Энгийн хэрнээ хамгийн их асуудал дагуулах эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг анхааралдаа авахгүй бол энэ салбараар дамжсан өвчлөл буурахгүй нь байна шүү, Эрүүл мэндийн сайд аа.

Монголчууд эмнэлгийн орчинд эмчлэгдэх бус бохир хөнжил, гудас зэрэг ахуйн зүйлсээс нян, бактериар дамжсан халдвар тээн гарч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ