Драмын театрыг эзэгнэгч

2023-04-17,   105

Улсын драмын эрдмийн театрыг Соёлын сайд бүр бүрэн дүүрэн мэдэлдээ авсан бололтой.
 
Ингэж хэлэхийн учир нь Соёлын яамнаас утасдаад л улсын хэмжээний театрын үйл ажиллагааг бараг болиулдаг болчихсон гэхэд болно. Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурдахад Н.В.Гоголийн “Тоглоомчид” хэмээх шинэ уран бүтээлийн тоглолтыг бараг л цуцлуулжээ. Уг нь энэ жүжгийг тавих гэж театрынхан, уран бүтээлчид тэдний ар гэр, үр хүүхэд нь хүртэл сэтгэл зүтгэлээрээ ажиллаж 4 дүгээр сарын 20-нд нээлтээ хийж, үзэгчид сар орчим тус театраар саатахаар байв.
Гэтэл Соёлын яамнаас 5 дугаар сарын 1-нээс эхлэн “Тамгагүй төр”-ийг тоглуулна гэсэн учраас тус театрынхны урам ёстой л навс унаад буй аж.
Сайн хүний нэрийг 13 худалдана гэгчээр өдгөө тэнгэр хальсан өвгөн найрагчийн энэхүү бүтээлийг “Эрхийг нь авсан” гэх хоёрхон үгээр ёстой л зарж идэж байна гэж харагдаж байгааг булт олон ч шүүмжилж байгаа.
 
Нөгөөтэйгүүр бүхэл бүтэн улсын театрын хуваарьт үйл ажиллагааг зогсоож байгаад хувь уран бүтээлчийн найруулсан жүжгийг тоглуулах эрх Соёлын сайдад байна гэхээр Монголын соёл урлагийг сөнөөх тактик хэрэгжээд эхэлчхэж” гэж ойлгогдоход хүрчхэв бололтой.
Олны яриагаар өмнө нь “Тамгагүй төр нэг хэсэг тус театрын тайзыг эзэгнэхдээ 3,5 тэрбум төгрөгийн орлого олсон” гэдэг бөгөөд Монголын урлагийн ертөнцөд тэсрэлт хийсэн бүтээл гэж сайшаагдаж байсан ч өнөөдөр ард иргэдийн ой тойнд чухам юу үлдсэн нь бас л сонин юм.
 
Товчхондоо бол “Монголын урлагийг хаана явааг тодорхойлж байдаг тоотой хэдэн театрт, чуулгуудынхаа урын санг нэмэх, уран бүтээлчдийг чадавхжуулах ажилд сочёлын сайд нь өөрөө саат хийж, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд үйлчилж байна” гэх ойлголт аль эрт ард иргэдийн дунд бий болчхоод байхад УРАН БҮТЭЭЛЧИД ХИЙГЭЭД ҮЗЭГЧДИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭСЭН үйлдлээ зогсоосон нь дээр гэдгийг Соёлын сайд Ч.Номинд сануулж буй хэрэг.

Драмын театрыг эзэгнэгч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ