Амьд хонь аяга хоолны ч үнэ хүрэхээ байлаа. Гэтэл ХХААХҮ-ийн салбарыг толгойлж буй сайд Х.Болорчулуун нь өөрийнхөө “арьс”-ыг хамгаалж, нэр хүндээ хайрлахаар чармайж сууна.
Тодруулбал, Хэнтий аймагт амьд хонь 45 мянган төгрөгөөр тооцож авчээ. Энэ тухай Галшар сумын малчин Ч.Сарантуяа цахим сүлжээнд “Нэг хонийг 45.000 төгрөгөөр бодож зээлээр аваад явлаа. Малчдаас мал худалдан авах биржийн хүмүүс манай багт ирж малаа ачууллаа. Өмнөх ачилтад нэг хонийг 65 000 төгрөгөөр тооцож сарын дараа төлбөрийг хийхээр гэрээ байгуулсан гэж байсан.” гэж бичиж үлдээсэн нь өнөөдөр олон нийтийг бухимдуулж байгаа юм.
Уг нь Засгийн газраас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулах ажлыг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд даалгасан.
Гэтэл өнөөх сайд нь “Нэр барьсан эвлүүлэг, гүтгэлэг ХАА-н бирж нь мал, мах худалдагч, худалдан авагчийг зуучлан холбох үүрэгтэй биржийн байгууллага юм. ХАА-н бирж нь малчдаас хонь худалдаж аваагүй болно.” гэж бичээд сууж байх юм.
Нутагтаа малаа маллаж, зудтай өвөл зутарч, хахир хаврын хичээж байгаад давчих юмсан хэмээн хичээж байхад дахин УИХ-ын сонгуульд нэр дэвших мөрөөдөлдөө хөтлөгдсөн Х.Болорчулуун мал, махыг малчдын хувьд үнэгүйдүүлж, хөдөлмөрийн мөлжлөг хийж байна гэх хардлагыг төрүүлж байна.
Бодоод үзээрэй, Х.Болорчулуун сайд аа, үнэндээ амьд хонь өөрийн чинь өдрийн хоолноос хямд болчхоод байгаа шүү.
Гурилын үнийн өсөлтийг бардаггүй хүн мал, махны үнэ унаж байхад үл тоож суугаа нь ч ашиг сонирхлын зөрчилтэй чинь холбоотой гэдгийг хэнбугай ч хэлээд өгөх байх даа.
Малчдад гай болсон Х.Болорчулууны амбиц |
|