Мөн 8 жилийн өмнө анхны салбар дэлгүүрээ нээсэн үеэс эхлэн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг бүх талаараа хамтран ажилласан.
Имарт нь томоохон тариалан эрхлэгчид болон 30 гаруй хүлэмжийн аж ахуйтай тогтмол хамтран ажилладаг тул шинэхэн, органик нарийн ногоо, хүнсний ногоог үйлчлүүлэгч та бүхэнд жилийн 4-н улирлын турш худалдаалдаг юм.
Энэ зорилгын хүрээнд Имартын хамт олон Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Монгол орны газарзүй, цаг уурын нөхцөлд жимс, үндэст ногоо, нарийн ногооны сортыг асар их хүч хөдөлмөрөөр нутагшуулж Имартын үйлчлүүлэгчдэд илүү өргөн сонголтыг бий болгож буй бизнес эрхлэгч тариаланч та бүхэн баярлалаа.
Имартчууд Тогтвортой хөгжлийн бодлогын Хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилтын хүрээнд нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг |
|