2024/03/09-ний өдөр Mattel toy брэндийн Барби хүүхэлдэй худалдаанд гарсаны 65 жил тохиож Barbie хүүхэлдэй төрсөн өдрийн баяраа дэлхий даяар тэмдэглэж байна.
Mattel toy брэндийн Барби дэлхий дахинд нөлөө үзүүлсэн найман эмэгтэйг хүндэтгэхээр болсноо зарлалаа. Энэ жил Барби "Сүнслэг нөлөө бүхий түүхүүдээрээ дамжуулан ирээдүйг төлөвшүүлж байгаа" найман эмэгтэйг хүндэтгэхээ мэдэгджээ.
Виола Дэвисийг "АНУ-д хүүхэд насны өлсгөлөнг арилгахын төлөө ажиллаж, хүчтэй, үр нөлөөтэй түүхээр дамжуулан дуу хоолойгоо хүргэхэд нь анхаарсан, нийгмийн шударга ёсны зүтгэлтэн" хэмээн тодорхойлсон гэх мэтээр Их Британий алдарт жүжигчин Хелен Миррен, АНУ-ын Виола Дэвись, Канадын Шания Твейн, Австралийн Кайли Миног, Бразилын Майра Гомез, Мексикийн Лила Алилес, Японы Николь Фужита, Германы Энисса Амани нарыг багтаажээ. Канадын дэлхий дахины үлгэр дуурайлал болсон 10 настайгаасаа эхлэн хөгжим бичиж байгаа Шания Твейн хэлэхдээ: Хүүхдүүдийг хүссэн зүйлийнхээ төлөө явахыг уриалж байгаа Барбид талархал илэрхийлэв. Барби хүүхэлдэй 65 жилийн турш бусдад урам зориг өгөхийн тулд 250 гаруй өөр мэргэжлийн хүүхэлдэйг гаргасан байна. Маттел мөн 3-р сарын 9-нд Барбигийн анхны үзэсгэлэнт хувцас болох хар цагаан өнгийн угаалгын костюмтай шинэ бүтээлүүдээ гаргасан байна. "МИНИЙ НАЙЗ БАРБИ" загварын шоу: 2024/03/10-нд 12:00цагт Имарт Хан-Уул салбарын 2 давхарын EVENT HALL Оролцохыг хүсвэл: Имартын хэрэглэгчийн үйлчилгээний #76110101 дугаарт холбогдон бүртгүүлээрэй. Эхний 30 хүүхдэд хамтрагч Наран компанийн зүгээс гарын бэлгээ өгөх болно. Загварын тайзнаа алхсан шилдэгүүдэд шагналтай гэх мэт олон бэлэг барихаар бэлтгэж байна. Бүртгэлийн хугацаа: 2024/03/05-03/09-ний 21.00 цаг хүртэл Барби мэт болж ирсэн, загварын тайзнаа өөртөө итгэлтэй алхахыг хүссэн 6-12 насны хүүхэд бүрт нээлттэй шүү. Барби найзтайгаа хамт ч тайзнаа алхаж болно.
Mattel toy брэндийн Барби хүүхэлдэй худалдаанд гарсаны 65 жил тохиож Barbie хүүхэлдэй төрсөн өдрийн баяраа дэлхий даяар тэмдэглэж байна |
|