СЭМҮТ-д эмчлүүлж байсан эмэгтэй өөрийн гурван настай охиноо хутгалж, гэдсийг нь хөвүүлж амь насыг нь хөнөөжээ

2024-07-16,   732

Гурван настай төрсөн охиноо хутгалан гэдсийг нь хөвүүлэн амь насыг нь хохироожээ

2024.07.14-ний өдөр цагдаагийн байгууллагад бага насны хүүхдийг хутгалж гэдсийг нь хөвүүлсэн байна гэх дуудлага мэдээллийг шалгахад Хан-Уул дүүргийн ... дугаар хороонд оршин суух хаягтай  Ц нь /Эмэгтэй 35 настай/ өөрийн 3 н настай төрсөн охиныг хутгалж гэдсийг нь хөвүүлж амь насыг нь хохироосон гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хэрэгт холбогдсон этгээд нь СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад энэ оны 05 сард гарсан байна. Тухайн этгээд нь 3 хүүхэдтэй байсан ба үлдсэн хүүхдүүдээ хутгалахаар дайрч байх үед нь цагдаагийн алба хаагчид шуурхай таслан зогсоожээ. Тухайн хэргийг ХУД-н цагдаагийн газар шалгаж байна.  


СЭМҮТ-д эмчлүүлж байсан эмэгтэй өөрийн гурван настай охиноо хутгалж, гэдсийг нь хөвүүлж амь насыг нь хөнөөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ