Энэтхэгийн Керала мужид Нипах вирусын халдвараар нэг хүүхэд нас баржээ

Энэтхэгийн Керала мужийн эрүүл мэндийн байгууллагууд 14 настай хүү Нипах вирусээр нас барсны дараа сэрэмжлүүлэг гаргажээ. Тус мужийн Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, 60 гаруй хүн энэ вирусээр өвчлөх өндөр эрсдэлтэй ангилалд багтсан байна. 

Керала мужийн Эрүүл мэндийн сайд Веена Жорж хүү Пандиккад хотын иргэн байсан бөгөөд түүнтэй харьцсан хүмүүсийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан гэж мэдэгджээ. Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр 14 настай хүү вирусын халдвар авсан нь батлагдсанаас хойш ердөө нэг өдрийн дараа буюу ням гарагт нас баржээ.

Тухайн бүс нутгийн иргэд олон нийтийн газар амны хаалт зүүх, эмнэлэгт байгаа хүмүүстэй уулзахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалав. Нипах вирусын халдвар нь гахай, сарьсан багваахай зэрэг амьтдаас хүнд дамждаг "зооноз өвчин" гэж ДЭМБ мэдэгдсэн байна. Мөн бохирдсон хоол хүнсээр болон халдвартай хүнтэй харьцах замаар дамжих боломжтой аж. ДЭМБ-аас уг вирус нь тахал үүсгэх чадвартай тул тэргүүлэх эмгэг төрүүлэгч гэж тодорхойлсон. Уг вирус Керала мужид 2018 онд анх бүртгэгдсэнээс хойш олон арван хүний ​​​​аминд хүрсэн юм. 


Энэтхэгийн Керала мужид Нипах вирусын халдвараар нэг хүүхэд нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ