Зодуулсан байцаагчийн ээжийн эгч: Өчигдөр тэвдсэн сандарсан байдалтай ээжийнхээ ах руу 60 мянган төгрөг яаралтай шилжүүлээч гэсэн байна лээ

2021-03-29,   484

Согтуурсан салаан дарга байлдагчаа зодож, хүнд гэмтээсэн талаар мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Зэвсэгт хүчний 326 дугаар ангийд алба хааж байгаад салаан дарга, дэслэгч Г-д зодуулсан байлдагчийн биеийн байдал хүнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 
 
Одоогоор байлдагчийн тархинд нь цус харвасан, ухаан алдсан байдалтай байгаа аж. 
 
Даргадаа зодуулсан байлдагчийн ээжийн эгч: Хүүгийн биеийн байдал маш хүнд байна. Ухаангүй, сэхээнд байгаа. Өчигдөр тэвдсэн сандарсан байдалтай ээжийнхээ ах руу 60 мянган төгрөг яаралтай шилжүүлээч гэсэн байна лээ. Тэрнээс хойш хэдэн цагийн дараа ийм асуудал болсон байна. Тархинд цус харвалж өгсөн, уушигнаасаа цус алдсан байдалтай эмнэлэг ирсэн байна лээ. Бид 1 цаг өнгөрч байхад ирсэн. Айлын том хүү. Өнгөрсөн оны аравдугаар сард цэрэгт татагдсан. Эрүүл хүүхдээ цэргийн албанд явуулж байхад хагас жил хүрэхгүй хугацааны дараа эмнэлгийн орон дээр үхэх үү, сэхэх үү гээд байж байна. Амин үзүүлэлт хэцүү заалттай байгаа. Хэцүү байна. Ээж нь даралт нь 200 хүрчхээд эмнэлэгт хэвтсэн" гэлээ.

Зодуулсан байцаагчийн ээжийн эгч: Өчигдөр тэвдсэн сандарсан байдалтай ээжийнхээ ах руу 60 мянган төгрөг яаралтай шилжүүлээч гэсэн байна лээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ