Хөл хорио тогтоох эсэх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана

2021-03-29,   307

Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлсэн байна.
 
Уг саналд ирэх сарын 03-18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-д шилжиж, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ.
 
 УОК-оос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Хөл хорио тогтоох эсэх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ