​Б.Хурцад 1.6, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноолоо

2021-03-31,   574

Б.Хурцад 1.6, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноолоо
 
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал Улсын дээд шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Хяналтын шатны шүүхээс Г.Эрдэнэбат, Б.Хурц нарыг гэм буруутайд тооцож, ял оноосон байна. Тодруулбал, тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан  Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт гэм буруутайд тооцож, Б.Хурцад 1.6, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноолоо.
 

​Б.Хурцад 1.6, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ