Өнгөрсөн оны гуравдугаар сард буюу жилийн өмнө Эрүүл мэндийн яамнаас ЭМС-н тушаалаар хоёр гемодиализын 2 ширхэг аппаратыг ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн.
Гэтэл энэ долоо хоногийн лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллах үеэр гемодиализын дээрх хоёр аппарат эвдрээд ажиллахгүй байгааг учирлаад дахин шинийг авах хүсэлтэй байгаагаа удирдлагуудын зүгээс дуулгажээ. Нэг үгээр Д.Сарангэрэл сайд тушаалаад тус эмнэлэгт олгогдсон гемодиализын хоёр ширхэг аппарат ийнхүү ганц жил ч үүргээ гүйцэтгэсэнгүй. Үүнээс Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тус эмнэлэгт эвдэрхий гемодиализын аппарат шахсан уу гэх асуулт урган гарч байна. Үүнд холбогдох албаныхан хийгээд Д.Сарангэрэл гишүүн тайлбар өгөх биз ээ.
Д.Сарангэрэл сайд байхдаа ХӨСҮТ-д эвдэрхий аппарат шахсан уу? |
|