ЭМЯ-ны өнөөдрийн /2021.04.02/ ээлжит цаг үеийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээлэл.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 11876 хүнд шинжилгээ хийгдсэнээс шинээр 486 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын батлагдсан тохиолдол 9327 боллоо.
Эдгээрээс 391 нь Улаанбаатарт, 93 нь аймаг орон нутагт бүртгэгдлээ. Мөн хоёр хүн коронавируст халдвараар нас барсан тухай таагүй мэдээг дуулгалаа. Тодруулбал, 58, 66 настай хоёр хүн коронавируст халдвараар нас барсан байна. Ингэснээр коронавируст халдварын шалтгаант нас баралт 10 боллоо.
ШУУРХАЙ : Өнөөдөр 486 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ |
|