Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж зарим үүрэг даалгавар өгч, тус салбарын шинэчлэлтэй холбоотой санал дэвшүүлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ : “Иргэд нийтийн тээврээр бүрэн дүүрэн явдаг байж энэ олон машины хэрэглээ багасна. Сангийн яам нийт төрийн албан хаагчдын хэд нь машинаар явж байна вэ гэдгийг нарийвчилсан тооцоо гаргамаар байна. Приусээр ирж байна уу, дарга нар нь Ланд 200-гаар ирж байна уу гэдгийг машиных нь маркаар нь гаргамаар байна. Унаж ирсэн машинаа яг хаана тавьж байна вэ. Жишээ нь, Төрийн оронд ажилладаг албан хаагчид, хотын төвд байрладаг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газрынхан хаана машинаа тавьж байна. Улаанбаатар хотын төвд байгаа тэр олон өндөр байшинд байгаа хүмүүс машинаа хаана тавьж байна вэ.
Бид хувийн хэвшлийнхэн дээр шууд зохицуулалт хийх төвөгтэй байж болно. Зохицуулалт хийж болох зүйл бол төрийн байгууллага. Ихэнх төрийн байгууллага хотын төвийн нэгдүгээр бүсэд байгаа. Тэнд ажилладаг хүмүүс том том машин унаж ирээд хотын төвд тавьчихдаг. Төрийн хэдэн албан хаагч хэдэн машин унаж байна вэ гэдэг сонин асуудал шүү. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын таталт хийдэг системийг нэвтрүүлэх оролдлого хийж болно. Машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно" гэв.
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан хаагч нарыг машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно |
|