Самар түүхээр явсан эмэгтэй урцандаа шатаж нас баржээ

2021-04-02,   556

Төв аймгийн Мөнгөнморьт сумын уулнаас шатаж, нас барсан 40 гаруй насны эмэгтэйн цогцос олджээ. Тус  эмэгтэй нь Налайх дүүргийн харьяат иргэн байсан бөгөөд уулнаас самар түүхээр тус аймагт очсон байжээ.
 
Талийгаач Мөнгөнморьт сумаас 180 км-ийн зайд ууланд урц засан байрлаж байсан ч гуравдугаар сарын 31-ний өдөр хамт явсан хүмүүс нь тус эмэгтэйг урцандаа шатсан байсныг нь олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Одоогоор хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд гадны нөлөө орсон эсэхийг мөн шалгаж эхэлжээ.

Самар түүхээр явсан эмэгтэй урцандаа шатаж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ