Ерөнхийлөгчийн Тамгын газраас ОХУ-ын Гадаад хэргийн яаманд хэд хэдэн удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Одоогоор ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас энэхүү хүсэлтэд албан ёсны хариулт өгөөгүй байна.
Эх сурвалжийн мэдээллээр Гадаад харилцааны сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай утсаар ярихдаа Оросын тал Ерөнхийлөгчтэй хувийн уулзалт хийх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Шинжээчдийн хэлж байгаагаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш амлалтаа биелүүлээгүй, оффшор бүс дэх хууль бус мөнгийг буцааж татан иргэдэд мөнгө тараах гэх мэт амлалтдаа хүрээгүйн сацуу өөрийнх нь бизнесүүд шуугиан тарьж, нуусан компани, мөнгө, ашигт малтмал олборлохтой холбоотой лицензүүдийг гадаадын иргэдэд олон удаа худалдсан тухай баримтууд нь ил болж буй тул ийнхүү ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас татгалзсан байх магадлал өндөр байгаа аж.
Ерөнхийлөгч В.Путин Х.Баттулгатай биечлэн уулзахаас татгалзжээ |
|