Төв аймгийн Онцгой комиссын гишүүн, Цэргийн штабын дарга Т. Төмөрчөдөр даргаар ахлуулсан ажлын хэсэг Алтанбулаг суманд ажиллажээ.
Тус аймгийн Алтанбулаг суманд өнөөдрийн байдлаар коронавирусийн 50 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 иргэн, Сумын эрүүл мэндийн төвд 7 иргэн, гэрийн ажиглалт хяналтад 36 иргэн эмчлэгдэж байгаа талаар Төв аймгийн хэвлэл мэдээллийн албанаас онцоллоо. Мөн 166 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа аж.
Төв аймгийн Алтанбулаг суманд коронавирусийн 50 тохиолдол бүртгэгдээд байна |
|