"Голомт"-ын гэгдэг Д. Баясгалан гэх эрхэм Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийг "Диснейланд" болгоно гэж ам гарсны 16 жилийн ой тохиож байна.
Одоогоор"Диснейланд" болох ёстой газар шороо боссон орчин болчихсон. Харин ойрын өдрүүдэд "Голомт"-ын Д.Баясгалангийн мэдэлд байгаа хүүхдийн паркийн газар дээр үйлчилгээний төв болон орон сууцны хороолол баригдах төлөвлөгөө гарган талаар нийгмийн сүлжээнд тараад байна.
Тэгвэл Тордайн Ганболд нийгмийн сүлжээндээ "Энэ паркийн луйвар олон удаа хөндөгддөг боловч дор нь нам гүм болгодог. Ээлжит цочроо наймаа биш байгаасай. Энэ удаа ёстой паркаа аварцгаая!!! Би боломжоороо мөнгө санхүүг нь гаргаж тусалъя. Нийслэлчүүд бүгд шаагилдан баярлалдаж оролцож таараа" хэмээн бичжээ.
Үнэхээр ч өнөөдөр нийслэлийн иргэдэд амралт зугаалгын цогцолбор гэж хэлэх газар байхгүй. Иймэээс яг дээрх шиг санал санал санаачлагыг дэмжин оролцох нь дамжиггүй юм.
Т.Ганболд: Энэ удаа ёстой паркаа аварцгаая!!! Би боломжоороо мөнгө санхүүг нь гаргаж тусалъя |
|