Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 3 дугаар багийн “Арангатын даваа” гэдэг газаравтомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 17:55 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 68 км замыг туулан 18:36 цагт очиход Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн иргэн Ш-ын жолоодож явсан “Бонго” загварын бага оврын ачааны автомашин /ахуйн хэрэглээний 100 орчим газ ачиж явсан/ шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан байна.
"Дашваанжил" ХХК-ийн ахуйн газ ачиж явсан машин шатжээ |
|