Ирэх долоо хоногт нэг сая тун Спутник-\/ вакцин Монголд ирнэ

2021-04-03,   325

Монгол Улс ОХУ-аас нэг сая тун СпутникЛ/ вакциныг худалдан авах гэрээнд  /2021.04.01/гарын үсэг зурж, тус нэг сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэхээр болсон байна.
 
Энэ сарын 9-нд 900 мянган тун вакцин оруулж ирнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Түүнчлэн бусад орон, олон улсын байгууллагын хандив. тусламжаар манай улс 450 мянган тун вакцин авч, иргэдээ вакцинжуулж байгаа. Энэ оны зургадугаар сард СОУАХ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 239 мянган тун вакцин авахаар бэлтгэж байна.
 
Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хүртэлх хувь буюу хоёр сая гаруй иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа тооцоо гаргасан. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан болон удахгүй баталгаажих гэж байгаа вакцинууд, тэр дундаа вакцины хатуу дэглэмтэй 11 улсад аль вакциныг голчлон хийж буйг анхааралтай ажиглаж, тэдгээр вакциныг худалдаж авах, олон улсын хөтөлбөрт хамрагдахад анхаарч ажиллаж байгаа юм.

Ирэх долоо хоногт нэг сая тун Спутник-\/ вакцин Монголд ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ