Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Н.Түвшинбаяр аварга зодож гэмтээсэн. Одоогоор Улсын начин Э.Энхбат ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт "маш хүнд" гэсэн оноштойгоор эмчлүүлж байна.
Начин Э.Энхбатын биеийн байдал ямар байгаа талаар эхнэр Б.Нандинцэцэгээс тодрууллаа.
Тэрбээр "Өчигдөр орой 9.40 болж байхад Тулга ах над руу залгаад "Нандиа болохоо байлаа, хүрээд ир гэсэн. Тэгээд хэлсэн газарт нь буюу Зүчи зочид буудлын хажууд Их хуралдайн есөн давхарт н.Гал-Эрдэнэ гэдэг хүний оффист орсон. Ороход хаалганы хажууд Түвшинбаяр согтуу, гэхдээ тасарсан бол биш сууж байсан. Цаашаа ортол нөхрийн маань байдал нүд халтрам байсан.
Эмчтэй сая уулзлаа. Эмч "Танай хүн бол маш хүнд байна. Тархины хүнд гэмтэл гэдгийг мэдэж байна уу? Ер нь болгоомжтой, бэлтгэлтэй байгаарай" гэж хэлсэн. Нөхрийн оёдлын тоо тоогоо алдсан гэж хэлсэн. Тархины гол яс хугарсан. Хөдөлгөж болохгүй. Хавсарсан хүнд бэртэл гэсэн. Өмнө нь Түвшинбаяр Хосбаяр гээд хүнийг зодсон. Тэрнээс хойш гэр бүлийн харилцаагаа тасалсан. Өчигдөр зүв зүгээр сууж байсан хүн. Өнөөдөр гараа боолгочихоод хэвтэж л байдаг юм байна. Үнэн ялах байх. Ханийгаа хөл дээр нь босгоно. Ханийхаа төлөө залбираад л байхаас өөр яах вэ дээ" гэлээ
Э.Энхбат начингийн эхнэр: Н.Түвшинбаяр өчигдөр зүв зүгээр сууж байсан ч өнөөдөр гараа боолгочихсон хэвтэж байна. Үнэн ялах байх |
|