Ирэх Даваа гарагаас 18-49 насныхныг вакцинжуулна

2021-04-04,   213

Ирэх Даваа гараг буюу дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн 18-49 насны иргэдийг вакцинжуулах болохыг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр “4-р сарын 5-наас 18-49 насны иргэд вакциндаа очоод хамрагдаарай. 5-р сарын 1-гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдана” гэлээ.
 
18-аас дээш насныхны вакцинжуулах зохицуулалтыг хороо, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд гаргаж байгаа гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээллээ. 
 
Вакцинжуулалтын дарааллаар 18-24, 25-49 нас хэмээн ангилсан байсан ч ахмад настнуудын 60 хувийг вакцинжуулсан тул насны ангиллыг нэгтгэжээ. 
 
 
 
  

Ирэх Даваа гарагаас 18-49 насныхныг вакцинжуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0