​Хулгайн замаар Дорнод аймагт нэвтэрсэн иргэнээс Covid-19 илэрчээ

2021-04-04,   266

Дорнод аймагт Covid-19-ийн нэг тохиолдол илэрч, гамшгийн үеийн "шар” түвшинд шилжиж байгааг аймгийн Онцгой комисс мэдээллээ.
 
Тодруулбал халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин гуравдугаар сарын 27-ны өдөр Дорнод аймагт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон аж.
 
Тухайн иргэнийг Дорнод аймаг руу хулгайн замаар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоон Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үед нь саатуулж албадан тусгаарласан байна.
 
Одоогоор аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгааны хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

​Хулгайн замаар Дорнод аймагт нэвтэрсэн иргэнээс Covid-19 илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0