Бөхчүүдийн зодоон дээр Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, МҮХАТҮ-ын дарга О.Амартүвшин нар байжээ

2021-04-04,   612

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн гэх асуудал өчигдөр /2021.4.2/ үдэш гарсан. Үүнтэй холбоотойгоор Н.Түвшинбаяр ХУД-ийн Цагдаагийн I хэлтэст байцаалт өгсөн. Энэ хэрэг явдал ХУД-ийн 120 мянгатад байдаг "Их хуралдай” төвд болсон байна. Тэнд Булган аймгийн харьяат "MGT Mining LLC " компанийн захирал С.Гал-Эрдэнийн оффис байдаг аж. Өчигдөр тэнд хоёр бөхөөс гадна Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, МҮХАТҮ-ын дарга О.Амартүвшин нар байжээ.  Ийм асуудал үүссэн учир О.Амартүвшин намынхаа арга хэмжээнд оролцоогүй бололтой. Тэдний маргалдаан АН-ын даргын төлөөх сонгууль. мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын тодорхой ажилтай холбоотой байсныг эх сурвалж мэдээллээ.
 
Эх сурвалж: Polit.mn

Бөхчүүдийн зодоон дээр Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, МҮХАТҮ-ын дарга О.Амартүвшин нар байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ