Баян-Өлгийд алга болсон 17-тай хүүг эрэн хайх ажиллагаа тав хоног үргэлжилж байна

2021-04-05,   471

 Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар иргэн Т нь 03.31-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон.  
 
Гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 2-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан байна. Улмаа тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн  17 настай Т-ыг 04.03-ны өдрийн 07:20 цагаас эхлэн эхлэн сумын төвөөс хойд зүгт 30 км радиус дотор уул хавцал, Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
 
Мөн 04.04-ний өдрийн 07:20 цагаас эхлэн эхлэн сумын төвөөс хойд зүгт Хулст уул хүртэл 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж мөн өдрийн 21:30 цагт зогсоосон.

Баян-Өлгийд алга болсон 17-тай хүүг эрэн хайх ажиллагаа тав хоног үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0