Н.Түвшинбаярыг өнөөдөр саатуулах уу?

2021-04-05,   435

Өнгөрсөн баасан гарагт олимпийн аварга Н.Түвшинбаяр, аймгийн начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн. Э.Энхбатыг хувьд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. 
 
Хэрэг гарсны маргааш Н.Түвшинбаярыг  Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс саатуулан, мэдүүлэг авсан. Улмаар түүнийг 48-72 цагийн хугацаанд саатуулах хүсэлт гаргасан юм.
 
 Гэвч Н.Түвшинбаяр нь тархиндаа дотуур гэмтэл авсан эмчлүүлэх шаардлагатай учир  саатуулаагүй, эмнэлэгт хүргээд байгаа юм. Харин өнөөдөр түүний биеийн байдлаас шалтгаалан саатуулах эсэх асуудлаар шийдвэр гарах юм. 

 


Н.Түвшинбаярыг өнөөдөр саатуулах уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ