Коронавирусын халдвар дотоодод эрчимтэй нэмэгдэж байгаатай зэрэгцэн манай улсын импортын хамгийн том боомт болох Замын-Үүдийн боомт Монголын талаас машин оруулахгүй хаагаад 15 хонож байна. Манай улсын нийт импортын 80 хувь нь дамждаг Замын-Үүд боомтоор нэвтрэхээр хүлээж, цуваа үүсгэсэн том оврын ачааны машины тоо хэдийнэ 800 гарсныг эх сурвалжууд мэдээллээ.
Монголын талаас нэг ч машин оруулахгүй хаасан байгаа байдалтай тул АНУ, Япон, Солонгос, Хятад гээд бүх улсаас газраар ирдэг ачаа буюу өргөн хэрэглээний бараа, хүнс, эм бэлдмэл гээд бүх төрлийн импортын барааны хомсдол үүсч эхлээд байна. Тухайлбал барс захад нарийн ногооны олдоц муудаж, зарим төрлийн эм хэрэгслийн нөөц дууссаныг эмийн сангуудаас харж болно.
Импортын хамгийн том боомт тэг зогсоод 15 хонож байна |
|