УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар Э.Энхбат начинг эргэж ээж, аавтай нь уулзжээ

2021-04-05,   518

Монгол улсын өсөх идэр начин Э.Энхбат энэ сарын 02-ны өдөр /2021.04.02/ олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсан. Шаардагдах эмчилгээ, хагалгааг хийсний дараа түүнийг Герман руу /ХБНГУ/ эмчилгээнд явуулах төлөвлөгөө ар, гэрийнхэнд нь байгаа аж. 
 
Э.Энхбат начны бие өчигдрөөс тогтворжиж, даралт нь хэвийн болсон бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ эргэж очиж ар, гэрийнхэнтэй нь уулзан шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн гэдгийг илэрхийлжээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Э.Энхбат начны ээж, аавд нь Гэмтлийн эмнэлгийн дэргэд байр түрээсэлж өгсөн байна. Учир нь Э.Энхбат начны ээж, аав Булганаас ирээд Гэмтлийн эмнэлгийн гадна машиндаа байрлаж байжээ. 
Тус хоёр гишүүн нь Булганаас сонгогдсон юм. 
 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар Э.Энхбат начинг эргэж ээж, аавтай нь уулзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ