Б.Баатархүү: Н.Түвшинбаярын биеийн байдал хэвийн болсон гэж үзээд саатуулсан

2021-04-05,   381

МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Монгол Улсын начин Э.Энхбат нарын хэрэгтэй холбоотой асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
 
тэрбээр "Энэ сарын 2-ны өдрийн 21.29 цагт Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт "Залуу Монгол" компанийн байранд хүн зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийг газар очиж ажилласан. Холбогдох гэрчүүдээс тайлбар мэдээллүүдийг авсан. Хохирогч Э.Энхбатын хувьд  ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан тайлбар мэдүүлэг авсан. Тухайн хүний эмчлүүлэх хүсэлтийг хүсэлтийг цагдаа хангаж өгсөн. Улмаар биеийн байдал хэвийн болсон гэж үзээд хойшлуулшгүйгээр баривчлан, хорих 461 дүгээр ангид хүргэсэн байна.  Уг хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Хүний эрүүл мэндэд хүнд гэмт гэмтэл учруулах гэсэн зүйлээр энэ хэргийг цаашдаа үргэлжлэн шалгана" гэлээ.
 
Мөн тэрбээр Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тогтоохоор Шүүх эмнэлэгт албан бичиг хүргүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. 
 
-Юунаас болж маргалдсан бэ?
 
 -Маргаан юунаас болов гэдэг дээр шалгаж байна. Мөрдөн шалгалтын явцад тогтооно. 
 
 -Э.Энхбатын биеийн байдал ямар байна вэ?
 
 -ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэж байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас авах нь зөв. 
 
-Өөр хүнээс мэдүүлэг авсан уу?
 
 -Холбогдох гэрчүүдийг шалгаж байна. 

Б.Баатархүү: Н.Түвшинбаярын биеийн байдал хэвийн болсон гэж үзээд саатуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ