“Ноён Бондгор” : “Тулсан газар чи ингэж байгаа юм уу, чамайг хол явахыг чинь харнаа” гээд биччихсэн байх юм.

2021-04-05,   327

 “Тулсан газар чи ингэж байгаа юм уу, чамайг хол явахыг чинь харнаа” гээд биччихсэн байх юм. Би тэрийг чинь ойлгохгүй байна аа Ган-Эрдэнэ ээ! Эр хүн шиг л нүүр нүүрээ хараад ярья. Олон түмнийхээ өмнө ярья. Надад нууж хаагаад байх юм байхгүй шүү. Лай шүү. Би зүгээр бүгдийг нь болсон процесстой нь. Хүмүүст нялзаагаад байгаа юм байхгүй. Би зүгээр л шударга л байя гэж байна. Зүгээр байхад над руу янз бүрийн коммент бичиж орж ирж шалчигнахаар нь би юм ярилаа шүү. Би хүн амьтантай нэг их ингээд байдаггүй та нар мэднэ дээ. Хүмүүс доор нь 4 сарын 1 гээд бичээд л байлээ. Тийм юм байхгүй ээ. Олигтой ч юм болоогүй. Хүн муудчихаар ч юм болоогүй. Чааваас. Уг нь бид хоёр нийлээд гоё юм хийгээд олон түмнийг уриалаад явж байх ёстой хүмүүс өөрсдөө ингээд нэгнийгээ басамжлаад, нэгнийгээ янз бүрийн хэл амаар бичээд л байх ямар хэрэг байнаа? Ярих юм байвал нүүр нүүрээ хараад эр хүн шиг сайхан яриад хэлээд явчих юман дээр хоёрын хооронд нэг ийм сонин хөгийн юмыг чинь ойлгохгүй байна. Би одоо постных нь хариуд нэг л юм хэлэх гэж лайв хийж байгаа юмаа. Ган-Эрдэнэ хоёулаа эр хүн шиг уулзаад нүүр нүүрээ хараад ярилцая. Үгүй бол битгий шалчигнаад ийм пост энэ тэрээр оролдоод бай. Хэрвээ тэгэхгүй гэж байгаа бол хоёулаа олон түмнийхээ нүдэн дээр болсон бүх процессоо яриад шүүлгэе. Чи ичихгүй бол би ичихгүй шүү. Надад бол чамаас айгаад байх зүйл байхгүй шүү. Худлаа томроод байгаамуу. Ноён Бондгор юу юу гэлээ тэр. Хачин сонин пост энэ тэр бичээд. Битгий тэгээрэй. Би эр хүн шиг байх дуртай. Ярих юм байвал шууд нүүр нүүрээ хараад ярья. Чаддаг юм бол. Чадахгүй бол утасны араас хоёулаа ингээд хүмүүст муухай харагдаж байгаа шд. Би хэзээ ч ийм хөгийн чам шиг охин шиг байдал гаргахгүй байсан. Өөрөө нэг хачин лайв, пост хийгээд өөрөө эхлүүлсэн шүү." гэж Дуучин “Ноён Бондгор” буюу Ц.Амарбаяр өөрийн хуудсаараа дамжуулан лайв хийж мэдээлэл өгсөн байна.


“Ноён Бондгор” : “Тулсан газар чи ингэж байгаа юм уу, чамайг хол явахыг чинь харнаа” гээд биччихсэн байх юм.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ