Иргэдийн амарч зугаалдаг Богд уул орчмыг чөлөөлнө

2021-04-05,   313

Хотын захиргаанаас иргэдийн амарч зугаалдаг Богд уул орчмыг чөлөөлөхөөр болжээ. Байгаль орчныг бохирдуулсан, газрын төлбөр төлөөгүй, их хэмжээний газрыг хөрсний доройтол, байгаль орчны бохирдолд оруулсан гэдэг үндэслэлээр "Энигма" компанийг шүүхэд өгөхөөр болсноо Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдлээ. Тэрбээр “Энэ компаниас айгаад байх шаардлага байхгүй. Үүнээс цаадахтай ч уул уурхайд үзэж явсан юм. Төр юмаа мэддэг байх ёстой. Дархан цаазат Богд уул ийм байгаа нь нүдний булай. Айж, ичих юм байхгүй. Төр, хотын захиргаа хийх ёстой зүйлээ хийнэ, стандартаа тогтооно. Нийтийн эдэлбэр газрын төлөө, нийтийн төлөө бүх хүчээ зориулж, ажлаа хийх ёстой. Эргэлзэх, эмээх зүйл байхгүй. Шийдвэртэй арга хэмжээ авна. Компанид нь, БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүлнэ. Шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар, УИХ-аар оруулж шийдвэрлүүлнэ” гэсэн байр суурь илэрхийлэв.
 
Эх сурвалж: www.polit.mn

Иргэдийн амарч зугаалдаг Богд уул орчмыг чөлөөлнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ