ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн үү?

2021-04-05,   445

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд "Засгийн газрын тэмдэглэлээр гарсан шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шиг том толгойлсон нөхөдтэй хариуцлага тооц гээд байгаа шүү, Халтар сайд аа. Олон юм сонсогдоод байгаа шүү" хэмээн сануулга, анхааруулга өгсөн 
 
Тэгвэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн энэ өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухай эх сурвалж мэдээллээ.
 
Иймээс энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ИНЕГ-ын даргыг томилох юм.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн үү?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ