УЛСЫН НАЧИН Э.ЭНХБАТЫН ГАР УТАС ОЛДОХГҮЙ БАЙГАА ГЭВ

2021-04-05,   357

2021.04.02-нд буюу өнгөрөгч Баасан гарагт Монгол улсын начин Э.Энхбат багын найз, олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж хүнд гэмтэл аваад байгаа юм. Анх Э.Энхбатыг Н.Түвшинбаярт зодуулж ухаангүй байх үеийн зургийг Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг өөрийн фэйсбүүктээ нийтэлсэн байдаг. Энэ даруйд Улсын начин Э.Энхбатын найз нөхөд, ойр дотны хүмүүс Э.Энхбатын утас руу залгахад түүний өмнөөс эрэгтэй хүн утсыг авч ярьсан байна. Ингэхдээ Э.Энхбат уу гэхэд “тийм байна”, "би зүгээр, гэр бүлийн асуудал болсон", “Гэртээ байна” гэх мэт хариултыг өгөөд утсаа тасалж байжээ. Яг ийм хариултыг хоёроос гурван хүнд өгсөн гэж эх сурвалж онцлов. Ингээд ар гэр нь болон цагдаагийн байгууллагаас Э.Энхбатыг утсыг хайж байгаа ч олдоогүй байгаа гэв. Э.Энхбат нь "Iphone" болон энгийн нэг гэсэн хоёр утастай явж байжээ.
УЛСЫН НАЧИН Э.ЭНХБАТЫН ГАР УТАС ОЛДОХГҮЙ БАЙГАА ГЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ