Сураггүй болсон 14 настай хүүгийн цогцсыг олжээ

2021-04-06,   521

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Бага мухар” гэдэг газар Тус сумын харьяат К нь 04.03-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 10:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 14 настай эрэгтэй К-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр өдрийн 12:30 цагт тус сумын “Нарангийн гол” гэдэг газраас цогцсыг нь олжээ. Цогцсыг гэрээс нь дөрвөн километрийн зайнаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сураггүй болсон 14 настай хүүгийн цогцсыг олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ