Баян-Өлгийд тэг зогсолт хийлээ

2021-04-06,   373

Баян-Өлгий аймгийн харьяат бөгөөд Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад Өлгий хотод очсон иргэнээс коронавируст халдвар илэрчээ. Тухайн иргэнийг аймагт ирэх үед нь түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ хийхэд эерэг гарсан учраас тусгаарласан байна. Улмаар PCR-ын шинжилгээ хийхэд халдвар авсан нь батлагджээ. Халдвар авсан иргэний хувьд Улаанбаатар хотоос 2 тээврийн хэрэгслээр 9 хүнтэй хамт Баян-Өлгийн аймагт очсон байна. Хамт ирсэн нэгдүгээр хавьтлын хүмүүсийг аймгийн Авто тээврийн төвд тусгаарлаж шинжилгээ хийж байгаа аж. Батлагдсан тохиолдлын биеийн байдал нь хүндэвтэр, чихрийн шижин, бөөрний дутагдалтай архаг суурь өвчтэй хүн гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж өнөөдөр буюу 04-р сарын 6-ны өдрийн өглөөний 06:00 цагаас эхлэн 48 цаг аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхээр болов. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоожээ.
Баян-Өлгийд тэг зогсолт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-06 13:37:21
    шшшш: ббаянөлгий гэснээ машин нь хэү
Шинэ мэдээ